Олимпыг зорьж ирсэн хүмүүсийн дундаас 23 хүнээс халдвар илэрчээ

Өнгөрсөн хоногт Олимпыг зорьж Бээжинд ирсэн хүмүүс дундаас коронавирусийн халдварын тохиолдол 23 илэрчээ. Энэ талаар олимпын зохион байгуулах хорооны сайт дээр мэдээлсэн байна.
Зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, нэгдүгээр сарын 26-ны өдөр Олимпыг зорьсон 351 хүн Бээжнид ирсэнээс 14 нь тэмцээнд оролцох тамирчид аж. Эдгээр хүмүүсээс халдварын тохиолдол 15 илэрсэн бол найман тохиолдол нь өмнө нь ирсэн хүмүүсээс илэрсэн гэнэ.
Өвлийн олимпын наадам Бээжин хотноо ирэх сарын дөрөвний өдөр эхэлнэ. Наадмыг ковид халдваргүй зохион байгуулах зорилтын хүрээнд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэн, Бээжинг зорих гадаадын иргэн бүр онгоцонд суухаас өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд Хятад руу явж байгаа ч Бээжинд ирсэн хойно давтан шинжилгээ авахад халдвар илэрсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ