
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 14 цагт болно. Эрх барьж буй хоёр намын хувьд тухайн хуулийн гурван зүйл дээр санал нэгдэж чадаагүй учир өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж амжаагүй.
Мөн Зээлийн мэдээллийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан мөн хуралдахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ