Назарбаев Алматыд нууц ордонтой гэв

Алматы хотын захад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүд байдаг бөгөөд энэ нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гэр бүлийн эзэмшлийнх гэсэн мэдээлэл Казахстаны хэвлэлүүдээр гарчээ.
Vlast.kz порталын мэдээлснээр, хотын захад 135 га газрыг эзлэн орших хэд хэдэн ордон байдаг гэнэ. Үүнээс 7.5 га газар талбай нь Назарбаевын дунд охин Динара Кулибаевагийн эзэмшлийнх гэж эх сурвалж мэдээлжээ.
Өөр нэг хэсэг газар нь Назарбаевын бага охин Алия Назарбаева болон түүний нөхөр Димаш Досановын эзэмшлийнх бөгөөд энэ газар дээр барилга, орон сууц байдаггүй аж. Мөн есөн га газар елбасыгийн ууган хоин Дарига Назарбаевагийнх гэж эх сурвалж мэдээлжээ.
Эдгээр газарт байх бүхий л орднууд нь хашаа, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн, теннисийн талбай, нисдэг тэрэгний талбайтай гэнэ.
Сэтгүүлчдийн мэдээлснээр, 85 га газар нь "Алмалы" корпорацид бүртгэлтэй бөгөөд энэ компанийг Ерөнхийлөгчийн аж ахуйн удирдах газрын суурин дээр байгуулсан аж. Энэ корпорацийг ерээд оны сүүлээр Назарбаевын туслах байсан Владимир Ни удирдаж байжээ.Эдгээр орднуудын ихэнхийг төрийн хамгаалалтад байлгадаг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ