Цагдаа өсвөр насны хүүг цохисны улмаас байкерууд хэлтэс рүү халджээ

Японы Окинава хотод олон зуун хүн нутгийн цагдаагийн хэлтэс рүү халдаж, чулуу, өндөг нүүлгэсэн талаар Окинава таймс сонин мэдээлсэн байна.
Энэ хэрэг нэгдүгээр сарын 28-ны баасан гаригт шилжих шөнө болжээ. Ийнхүү олноороо цагдаагийн хэлтэс рүү халдах болсон нь 17 настай хүүгийн нүүр рүү цагдаагийн ажилтан бороохойгоор цохисонтой холбоотой гэнэ. Тухайн үед хотын гудамжаар шөнө байкерууд хэт их чимээ гарган, хурдтай давхилдаж байна гэсэн гомдол цагдаагийн газарт иржээ.
Цагдаагийнхан эмх журам сахиулах үеэрээ өсвөр насны хүүг цохисон нь ийнхүү эсэргүүцэл үзүүлэх шалтгаан болсон гэнэ. Тухайн өсвөр насны хүү чимээ шуугиан гаргасан байкеруудтай огт хамааралгүй, цагдаагийнхантай таарах үедээ тэрбээр шөнө ажилладаг дэлгүүрээс мотоциклээр буцан явж байсан аж.
Болсон хэргийн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавигдсаны дараа Японы залуус цагдаагийн хэлтсийн өмнө цугларч, өндөг, мод, чулуу шидэж эхэлсэн байна. Улмаар цагдаагийн хэлтсийн байрны гадна хэсэгт багагүй эвдрэл үүссэн гэнэ. Гэхдээ цагдаагийнхан цугласан залуусын эсрэг хүч хэрэглээгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ