Хүүхдийн асуудлаар төрийн гурван өндөрлөгт албан шаардлага хүргүүллээ

Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн, 40 гаруй ТББ, 10,000 мянган ээж, аавын төлөөлөл хүүхдийн асуудлаар Төрийн гурван өндөрлөгт албан шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
Эцэг эхийн төлөөлөл "Монгол Улсын нийт хүн амын 70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогод хүүхдийн язгуур эрх ашиг, хөгжил хамгааллыг дэмжсэн зорилт үйл ажиллагаа тусгаагүй, хүн амын хөгжлийн асуудалтай хутган ерөнхийлж орхигдуулсан байгаад гүнээ харамсаж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа 1500 хүүхэд байгаа. Тус хүүхдүүдэд хүүхэд хамгааллын ямар үйлчилгээг төрөөс үзүүлж байна вэ, хэчнээн төгрөгийн зардал гаргаж ажилласан бэ зэргийг танилцуулж,тайлангаа тавихыг шаардаж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ