Хятадууд Matrix киног бойкотлохыг уриаллаа

img

Холливудын од Киану Ривз Төвдийг дэмжсэн арга хэмжээнд оролцохоор зэхэж байгаа бөгөөд үүнийх нь төлөө түүний тоглосон киног бойкотлохыг хятадууд уриалжээ. 

 

Тодруулбал, гуравдугаар сард Киану Ривз жил бүр болдог Tibet House US буяны тоглолт дээр үг хэлэх төлөвлөгөөтэй аж. Энэ тоглолтыг 1987 онд Далай ламын санаачилгаар анхлан зохион байгуулснаас хойш жил бүр уламжлал болгон зохиодог болсон байна. 

 

Хятад улс энэ тоглолтыг Төвдийн тусгаар тогтнолын төлөөх зорилготой хэмээн үздэг. Тиймээс Киану Ривз энэ тоглолтод орох болсныг сонссон хятадууд дургүйцлээ илэрхийлж, 2022 оны нэгдүгээр сарын 14-нд Хятадад нээлтээ хийсэн "The Matrix Resurrections" киног бойкотлохыг уриалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хужаа нар их том болжээ
2022-02-04