Эсэргүүцэлд нэгдэх тээвэрчдийн цуваа Торонтод хүрчээ

АНУ-ын хил нэвтрэхэд вакцины гэрчилгээ шаардах журмыг эсэргүүцэж буй Канадын тээвэрчдийн авто цуваа нэгдүгээр сарын 27-ны өдөр Канадын Онтарои мужийн Торонто хотод иржээ. Энэ талаар CTV суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тээвэрчдийн цувааг орон нутгийн олон зуун оршин суугч Канадын далбаа барин угтсан байна. Тээвэрчдийн зохион байгуулж буй "Эрх чөлөөний төлөөх цуваа-2022" нэгдүгээр сарын 29-ний дөр Оттава хотод хүрч, цар тахалтай холбоотойгоор засгийн газраас авч хэрэгжүүлсэн бүхий л хязгаарлалтуудыг эсэргүүцэх арга хэмжээ зохион байгуулах аж.
Олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллээс үзвэл, тээвэрчдийн цуваанд олон мянган ачааны машинууд багтаж байгаа бөгөөд цуваа 480 км үргэлжилж байгаа гэнэ. Энэ цуваа Британийн Колумб мужаас нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн юм. Нийслэл рүү дөхөх тусам цуваанд бусад мужуудаас тээвэрчид нэгдэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ