Израилийн төрийн байгууллагууд дуучдын нэхсэн хэмжээний мөнгө төлөхгүй

img

Израилийн хотуудын захиргаанууд Тусгаар тогтнолын баярын өдөр тоглолтонд оролцдог уран бүтээлчдэд тэдний шаардсан мөнггийг өгөхгүй гэж мэдэгджээ. 

 

Ийнхүү олноороо нэгдэн уран бүтээлчдийн шаардсан асар их мөнгийг төлөхөөргүй болсон нь Петах-Тиква хотоос эхлэлтэй аж. Энэ хотын захиргаа дуучин Омер Адам "Какдила" хэмээх олны дунд хэл ам дагуулсан дууг дуулж, үүний улмаас орос хэлээр ярьдаг израйльчууд гомдол гаргасны дараа 300 мянган шекель буюу монгол мөнгөөр 243.2 сая төгрөгийн хэмжээний шагналыг төлөхгүй хэмээн шийдвэр гаргасан байна.

 

Израилийн гол улсын баяр нь тавдугаар сарын эхээр болдог. Энэ үеэр хотуудын төв талбай дээр тоглолт зохион байгуулж, хотын захиргаанууд хамгийн алдартай уран бүтээлчдийг урихаар хоорондоо өрсөлддөг байсан гэнэ. Харин энэ жил байдал өөрчлөгджээ. Тэд "асар өндөр үнэтэй биш ердийн шагнал авдаг уран бүтээлчтэйгээр сайхан баяр зохион байгуулна" гэж мэдэгдсэн байна.

 

Бусад хотууд ч энэ санаачилгыг дэмжин, цар тахлын үед уран бүтээлчдэд олон мянган шекель төлөх нь хөрөнгийг ухаалаг бусаар үрсэн хэрэг болно гэж мэдэгджээ. Тиймээс баярт оролцох уран бүтээлчдэд 70 000-80 мянган шекелийн урамшуулал олгохоор тогтсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ