Хойд Солонгосын тухай итгэмээргүй, хачирхалтай баримтууд

img

Хойд Солонгос дэлхийн хамгийн хаалттай улс, тиймдээ ч олны анхаарлыг байнга татаж байдаг. Энэ улсын талаар үл итгэмээр, хачирхалтай баримтууд олон бий. Ихэнх нь үнэхээр ч итгэх шаардлагагүй, "давсалсан", нэмж хачирласан мэдээлэл байдаг. Харин энэ улсыг судалдаг судлаачид дараах баримтуудтай санал нийлдэг гэнэ. 


1. БНАСАУ-д коммунизмтай зэрэгцэн удирдагчдаа тахин шүтэх ёс оршдог

 

Үндсэн хуулиараа бол БНАСАУ социалист улс. Гэхдээ коммунизм, капитализмаас ч хол, хаант улс шиг л газар. Энэ улсын эрх мэдэл удам дамждаг бөгөөд өнөөгийн удирдагч Ким Жон Ун бол БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений ач, энэ улсыг өмнө нь удирдаж байсан Ким Чен Ирийн хүү юм.

 

Гэхдээ Кимийнхэн зүгээр ч нэг удам дамжин улс удирддаггүй, тэд бараг л бурхад. Тэдний намтарыг хэт гоёчлон, үнэнээс хол бичсэн байдаг гэнэ.

 

Тухайлбал, Дэлхийн хоёрдугаар дайны үед Ким Ир Сенийг солонгосуудын шүтлэгт уул болох Пэктусан уулнаас япончуудыг эсэргүүцэх байлдааны ажиллагааг удирдаж байсан гэдэг. Хойд Солонгосын суртал ухуулгаар бол, Ким Ир Сен 10 жилийн хугацаанд япончуудтай тулалдсан 100 мянган тулаанд оролцсон, өөрөөр хэлбэл тэр өдөрт 28 удаа тулалдаж байсан гэх. Үнэндээ Ким Ир Сен Дэлхийн хоёрдугаар дайны ихэнх хэсгийг Хабаровскад цэргийн хэрэг болон марксизм судлан өнгөрүүлжээ.

 

Хойд Солонгост удирдагчдын хөшөө хаа сайгүй, тэднийг төрөл бүрээр өргөмжлөх бөгөөд тухайлбал Ким Ир Сенийг Агуу удирдагч, Үндэстний нар, Бүхнийг ялагч төмөр жанжин хэмээдэг байв. Бие барсных нь дараа түүнийг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч гэж нэрийдсэн бол түүний төрсөн өдрөөр албан ёсны баяр болох Нарны өдөр тэмдэглэдэг юм.

 

Аугаа удирдагчдыг бие барсных нь дараа бунханд байрлуулж, дурсгалын цогцолборыг Нарны ордон хэмээн нэрийдэж, үндсэн хуульд ч энэ ариун газрынхаа талаар бичжээ.

 

Ингээд ч зогсохгүй он тооллыг өөрчилсөн байна. Христийн шүтлэгт орнуудад Христ мэндэлсэнээс хойш он тооллыг тоолж байгаа бол Хойд Солонгост Аугаа удирдагч мэндэлсэнээс хойш он тоолол эхэлнэ. Ким Ир Сений төрсөн он болох 1912 он нь чучхе хуанлийн эхний он юм. Тиймээс одоо БНАСАУ-д 111 дүгээр он болж байгаа. Мэдээж баримт бичиг болон сонин хэвлэлд юлианы хуанлиар он тоолол бичих хэдий ч хаалтан дотор чучхе тоолол бичигддэг байна.

 

2. Таван жил тутамд нэг нэр дэвшигчтэй сонгууль болдог

Хэдийгээр Кимийнхэн төр барьдаг ч энэ улсад Ардын дээд хурал гэж бий. Энэ хурлын гишүүдийг таван жил тутамд сонгодог.

 

Ямар нэг асуудал шийдэх гэж энэ хурлыг зарлан хуралдуулах нь ховор хэдий ч гишүүд нь бүх нийтийн сонгуулиар сонгогддоно. Тойрог бүрээс ердөө ганц хүн нэр дэвших бөгөөд түүнийг эрх баригч нам нэр дэвшүүлнэ. 

 

Сонгуульд албан тушаалаа хашиж байгаа удирдагчид ч оролцоно. Тэд ихэвчлэн 111 эсвэл 333 дугаар тойрогт нэр дэвших бөгөөд энэ тоог аз авчирдаг хэмээн үздэгтэй холбоотой.

 

Сонгогч нэр дэвшигчийг сонгохгүй, нэр дээгүүр нь зураад саналын хайрцагт хийж болно. Гэхдээ тэднийг олох амархан, тиймээс ингэх зоригтон үгүй. Хэдийгээр энэ сонгууль нь хэлбэр төдий болдог ч оршин суугчид зайлшгүй сонгуульд оролцох ёстой.

 

3. Кастын тогтолцоо, хэдэн үеэрээ хоригдсон хүмүүс ч бий

 

БНАСАУ-д эрх баригчдаас гадна кастын тогтолцоо ч бий. Үүнийг "сонбун" гэнэ. Иргэдийг 51 ангилал, гурван бүлэгт хуваана. Дайсан, эргэлзэгч болон тууштай гэсэн гурван бүлэгт хуваадаг байна. Дайснууд ангилалд газрын эзэд, христийн санваартнууд, худалдаачид, хуульчид болон тэдний үр удам багтана. Тууштай гэсэн бүлэгт Японы эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд оролцсон хүмүүс, ажилчин, тариачнууд багтдаг бол бусад хойд солонгосчуудыг завсрынхан гэж үздэг аж. 

 

Хойд Солонгосын дүрвэгчийн өгүүлснээр, сонбун дахь байр суурь тухайн хүн намд элсэх, боловсрол эзэмших, албан тушаалтай болж чадах эсэхэд нөлөөлдөг гэнэ. Хоол хүнс хуваарилахад ч сонбун нөлөөлнө. 1990-ээд онд ЗХУ-аас дэмжлэг ирэх нь зогсож, тус улсад эдийн засгийн хямрал нүүрлэхэд өлсгөлөн тохиож, дайсан бүлгийн хүмүүс үхэлтэй нүүр тулж байсан гэдэг.

 

Кастын тогтолцооны ёсоор энэ статус нь үе удам дамжина. Маш чадварлаг боловсон хүчин байгаад ч удамд нь "таагүй нэгэн" байсан бол багш болж чадахгүй.

 

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр сонбуны хүрээнд "гурван үеэр нь шийтгэх" гэсэн журам ч үйлчилдэг гэнэ. Энэ журмын дагуу улс төрийн дайсныг төдийгүй түүний ар гэрийнхэн болох эхнэр нөхөр, ах дүүс, ач зээг нь ч хорих лагерь руу илгээж, тэд тэндээ насан туршдаа байдаг аж. 

 

 

4.БНАСАУ-ын оршин суугчид өмнөдийнхнөөс намхан 

 

Хойд солонгосчууд өмнөд хөршүүдтэйгээ харьцуулвал 3-8 сантиметр намхан нуруутай гэнэ. Ийм дүгнэлтийг Өмнөд Солонгосын Сонгюнгван их сургуулийн судлаач Дэниел Швекендик НҮБ-ын мэдээлэл дээр үндэслэн хийжээ.

 

Ийнхүү зөрүүтэй байдаг нь хоол хүнстэй холбоотой юм. Хойд солонгосчуудын хоолны орц найрлага тун ядмаг бөгөөд тэд 1.4 дахин бага килокалори авдаг байна. 

 

5. Хойд Солонгос охидын хамтлагтай

Хойд Солонгосын удирдагч залуу хүн, тиймдээ ч орчин үеийн трендийг мэднэ. Тиймдээ ч БНАСАУ-д охидын хамтлаг бий. Түүнийг "Моранбон" гэдэг. Өөрсдөө хөгжмөө тоглож, дуулдаг бүсгүйчүүдийг 2012 онд Ким Жон Ун өөрөө биечлэн сонгож авчээ. Тэрбээр барууныхтай адилхан болохын тулд улсынхаа урлагийг орчин үеийн болгохыг хүссэн нь энэ.

 

Охидын хамтлагынхан тайзан дээр богино банзал, үдшийн даашинзтай гарч ирэн, дуулж бүжиглэх бөгөөд гадаадын одуудаас дутахааргүй. Тиймдээ ч энэ хамтлаг БНАСАУ-д ихээхэн алдартай юм. 

 

Гэхдээ л энэ хамтлагийнхан ихэвчлэн цэргийн хувцастайгаар, цэргийн найрал хөгжимтэй дуулдаг. Тэднийг дуулж байхад ард нь пуужин хөөргөж байгаа бичлэг үзүүлэх нь ч элбэг. Охидын хамтлаг дуундаа чучхе, эх орон, намдаа хэрхэн үнэнч байхаа дуулна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эргүй мал хэзээ 3-4 жил цахилгаангүй байсан юм
2022-01-31
Зочин:
1990 ОНООС ӨМНӨХ МОНГОЛ ОРОН СОНГУУЛЬД НЭГ Л ХҮН ДЭВШҮҮЛНЭ.ТЭР НЬ ДЭЭРЭЭС НЭР ӨГДӨГ.1990 ОНД ЗХУ ЗАДРАХАД МОНГОЛД ОРОН НУТАГ ЦАХИЛГААНГҮЙ 3аас 4 ЖИЛ БОЛЖ БАЙВ.МАНАЙД Ч ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛ ЗАМБАРААГАА АЛДСАН.ХЭЛМЭГДСЭН ХҮНИЙ ҮР ХҮҮХЭД ХАМТ ХЭЛМЭГДДЭГ БАЙСАН.ЗА ДАА 1990 ОНЫ ӨМНӨХ МОНГОЛ ОРОН ШИГ БАЙНА.
2022-01-30
Эргүй мал хэзээ 3-4 жил цахилгаангүй байсан юм
ZOCHIN:
ER N BOL AVILGACHIDTAI TEMTCEHGUI YM BOL ZUGEER L UH...
2022-01-30
Зочин:
1990 ОНООС ӨМНӨХ МОНГОЛ ОРОН СОНГУУЛЬД НЭГ Л ХҮН ДЭВШҮҮЛНЭ.ТЭР НЬ ДЭЭРЭЭС НЭР ӨГДӨГ.1990 ОНД ЗХУ ЗАДРАХАД МОНГОЛД ОРОН НУТАГ ЦАХИЛГААНГҮЙ 3аас 4 ЖИЛ БОЛЖ БАЙВ.МАНАЙД Ч ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛ ЗАМБАРААГАА АЛДСАН.ХЭЛМЭГДСЭН ХҮНИЙ ҮР ХҮҮХЭД ХАМТ ХЭЛМЭГДДЭГ БАЙСАН.ЗА ДАА 1990 ОНЫ ӨМНӨХ МОНГОЛ ОРОН ШИГ БАЙНА.
ZOCHIN:
HARIN CH ENE DELHII DEER SAIHAN AMIDARCH BGAA DUNDACHUUD N JILIIN 100 MYNGAAS 200 MYNGIIN HOORON D DOLLOROOR TCALINJIJ BGAASHUU..
2022-01-30
ZOCHIN:
ELBEGDORJIIN HELSNEER UHER SUREG L YMUUDAA...HOSHGORUULAAD L HEZEEE VE MONGOL HUN DELHIIN TUVSHIND AJILLAAD SARIINH N TCALIN 5OOO MYNGAN..DOLLOR GER BUL DEEREE INEEGEED ORJ IREH TER UDUR HEZEE VEE AVILGACHID AA..
2022-01-30
ZOCHIN:
BI DOTROO URGEJ HARAMSDAG... IIM SAIHAN ORNIIG AVILGACHIOD IIM DOROI CHIGEER N AMDRUULDAGT N. TEGEED BAS BOLOOGUI EE ...NAMAIG DAHIAD SONGOCHIH GEED L....
2022-01-30
ZOCHIN:
HERVEE MONGOL HUMUUNII TULUU ARDCHILAL NERTEI AVILGACHID ZUV AJILLASAN BOL YDAHDAA LATVI LITVA, ESTONI ,SHIG BJ BOLOH L BSAN..TEDNII HAJUUD ASAR IH BAIGALIIN BAYLAGTAI AJILSAG SAIHAN IRGEDTEI TIIM L ULS BSANSHUU....
2022-01-30
ZOCHIN:
HARIN CH MONGOLD BOL ELBEG MI .ENHBOLD IINL GAIGAAR BURUU YVSAN BOLOHOOS ERH CHULUU N HOL DEERLDEE TER ERH CHULUUGUUR N DALIMDUULAAD HESEG AVILGACHID ..MONGOL ULSIIG HEN CH BISH BOLGOSON N TUUH YMUUDAA...
2022-01-30
ZOCHIN:
TEND BOL TER UED BUH YM HYNALTAND..BARAG L HUN HUNEE HYNAAD DO YAMANDAA ILTGEDEG SHDEE... SISTEM N TIIM YM... MANAIHIIG BODVOL OLON HUNTEI... BUH YM NARIIN SHUULTUURTEI. GADNII NUDEER BOL UUR DUR ESGEDEG...HETCUU HETCUU...IRGED HUMUUN L YM BOLOHOOR SAIHANIIG L HUSNESHDEE...GOE BREND SAIHNIIG UMSUH GEED .L TUUNII DARAA ERUU SHUULT L HULEENELDEE...
2022-01-30
ZOCHIN:
AA BID YG CH BAS IIM BAIGAAGUISHUU..YG SOLONGOST OCHOOD UZSEN HUNII TUHAID ...BOL UURLDUU
2022-01-30
хүн бас амархан мартах юм бид ч бас яг ийм байсан
2022-01-29
төрснөөсөө хойш өдөр бүр 28 удаа байлдаж бсан ха ха ха
2022-01-29