БНАСАУ хатуу түлштэй, тив алгасах пуужин хөөргөхөөр бэлдэж байна

img

Хойд Солонгос он гарсаар долоо дахь удаагийнхаа пуужингийн туршилтыг нэгдүгээр сарын 30-ны өдөр хийлээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр, ням гаригийн өглөө БНАСАУ Малхённи хэсгээс Япон тэнгисийн зүг дунд тусгалт пуужин харвасан байна. 

 

Пуужин эгц дээшээ хөөрөх байдлаар өвөрмөц чиглэлээр ниссэн бөгөөд 800 км замыг туулж Японы эдийн засгийн бүсээс гадна талд унасан байна. 

 

Өмнөд Солонгосын тал үүнийг хатуу түлштэй хөдөлгүүр бүхий "Хвасон-15" тив алгасах баллистик пуужин хөөргөхийн өмнөх сүүлийн бэлтгэл байсан гэж үзэж байгаа аж. Алсын тусгалтай тив алгасах пуужин харвахад тун дөхсөн гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Энэ нь тус улс он гарснаас хойш долоо дахь удаагаа пуужин хөөргөж байгаа тохиолдол бөгөөд эмнэ нь нэгдүгээр сарын 5. 11, 14, 17, 25, 27-ны өдрүүдэд БНАСАУ пуужин хөөргөж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ