Талибууд өмнөх дэглэмийг дэмждэг байсан олон зуун хүнийг хөнөөжээ

img

Афганистанаас гадаадын цэргүүд гарсны дараа "Талибан" хөдөлгөөний дайчид болон тэдэнтэй холбоотой этгээдүүд тус улсын өмнөх дэглэмтэй холбоотой байсан олон зуун хүнийг хөнөөсөн гэнэ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

"Өмнөх Засгийн газар, аюулгүй байдлын газруудын гишүүд, мөн олон улсын зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийг өршөөлд хамруулна гэж зарлаж байсан ч эдгээр хүмүүсийг хөнөөсөн, хүчээр барьцаалсан, бусад халдлага үйлдсэн талаарх мэдээлэл гарсаар байна" хэмээн Гутерриш мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны наймдугаар сард АНУ цэргээ Афганистанаас гаргасны дараа талибууд энэ улсад бүрэн хяналтаа тогтоосон юм. Тэр үеэс хойш хоригдож буй олон алан хядагчийг сулласан, хүмүүсийг олноор нь хөнөөж, барьцаалах хэрэг гарсан, эмэгтэйчүүдийн эрхийг боомилсон тушаал шийдвэр гаргасан гэх зэрэг мэдээллүүд цуварсаар байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ