Н.Батсуурь: Холбоо зөвшөөрвөл барилдаж, ард түмнээ цэнгүүлмээр байна

Сайжруулагч хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ. Бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга Ц.Содномдорж тэргүүтэй 256 бөх зодоглож байна.
МҮБХ-ноос даян аварга Н.Батсуурийг сар шинийн барилдаанд бүртгээгүй. Харин тэрбээр Бөхийн өргөөнд ирсэн байна. Даян аварга Н.Батсуурь “Холбоо маань зөвшөөрвөл сайхан барилдмаар байна. Хэрүүл тэмцлээ хойш тавиад, ард түмнээ сайхан цэнгүүлмээр байна. Цол өгдөг барилдаан биш, үнэн хүчийг үзээд барилдахыг хүсэж байна” хэмээн ярилаа.
Даян аварга Н.Батсуурийг сар шинийн барилдаанд өнжүүлэх тухай МҮБХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр албан ёсоор гараагүй, албажуаагүй аж. Тиймээс барилдуулж болзошгүй хэмээн ирснээ тэрбээр хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ