Бээжин-2022 олимпын оролцогчид Хятад цагаан сарын бэлэг авна

Өнөөдөр Хятадад сарны тооллоор шинэ он угтах өдөр тохиож байна. Шинэ оны баярыг тохиолдуулан Олимпын оролцогчдод бэлэг өгнө гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Баярын өдөр дасгалжуулагч болон тамирчдад шинэ оны баярын бэлэг өгөхийн дээр сэтгүүлчдэд зориулсан арга хэмжээнүүд ч болох гэнэ.
Өмнө нь, 2018 оны Пёнчаны олимпын үеэр ч зохион байгуулагчид нь сарны хуанлиар шинэ угтах баярыг тохиолдуулан олимпын оролцогчид, сэтгүүлчдэд бэлэг өгч байсан юм. Тухайн үед хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд Олимпын бэлгэдэл бүхий бээлий өгч байжээ.
Энд дуулгахад, XXIV Өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин хотноо зохион байгуулагдана. 2015 онд Куала-Лумпур хотод болсон Олон улсын олимпын хорооны чуулганаар өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг Бээжин хотод өгсөн юм. Ингэснээр Бээжин хот зуны болон өвлийн олимп зохион байгуулж буй дэлхийн анхны хот болж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ