Пуужин нь 2000 км өндөрт хөөрснийг Хойд Солонгос батлав 

img


Өнгөрсөн ням гаригт Хойд Солонгос дахин пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл гарч, энэ талаар даваа гаригт БНАСАУ-ын ч тал баталж байлаа. Ням гаригт хөөргөсөн пуужин нь дунд тусгалын “Хвасон-12” баллистик пуужин басан аж. 


Он гарсаар Хойд Солонгосын хөөргөсөн долоо дахь пуужин 2000 км өндөрт хөөрсөн гэж Япон, Солонгос мэдээлж байв. 


Үүнийг батлах гэрэл зургуудыг БНАСАУ дэлгэжээ. Сансраас авсан зургууд дээр Солонгосын хойгийн хэсэг болон түүний орчмын нутаг харагдах аж. Нэг гэрэл зураг дээр хөөрөх мөчийг буулгасан бол дээрээс авсан өөр нэг зураг дээр нисэж буй пуужин дүрслэгджээ. 


Энэ пуужингийн хамгийн дээд тусгал нь 4000 орчим км бөгөөд энэ нь Гуам арал дээрх Тэнгисийн цэргийн флотын Номхон далайн цэргийн гол баазын нутаг дэвсгэрт хүрэх боломжтой гэсэн үг юм. 


Хойд Солонгосын зэвсэглэлд АНУ хүрэх хүчин чадалтай алсын тусгалтай пуужингууд ч байдаг юм. Тодруулбал, “Хвасон-14” пуужингийн нислэг 10400 км бол “Хвасон-15”-ынх 13000 км байдаг. 


Он гарсаар Хойд Солонгос ийнхүү долоо дахь удаагаа пуужин хөөргөсөн нь дэлхий нийтийг түгшээж, улмаар АНУ Хойд Солонгост хандан урьдчилсан болзол тавихгүйгээр хэлэлцээ хийхийг уриалсан тухай мэдээлэл гарсан. Албан ёсоор ийм уриалга гаргасан, үүнд БНАСАУ-ын эрх баригчид хариу өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тамир:
2000 км иин өндрөөс дэлхиин ингэж харагдах уу ...
2022-02-02
Хойт солонгос бол соц биш хаант засагтай улс
2022-02-02
зочин:
Энэ дэлхий дээр хамгийн харгис хэрцгий нийгмийн байгуулал бол 1 д коммунизм 2 т фашизм 3 т шашны бүлэглэл буюу/шашинаар дамжуулж төр барьдаг/ улс орнууд юм байна.
2022-02-01
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, зэрлэгүүд, адгууснууд болон хувирч энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болж бүрэн хэмжээгээр дампуурсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-02-01
зочин:
Энэ дэлхий дээр хамгийн харгис хэрцгий нийгмийн байгуулал бол 1 д коммунизм 2 т фашизм 3 т шашны бүлэглэл буюу/шашинаар дамжуулж төр барьдаг/ улс орнууд юм байна.
4000км өндөрт пуужин хөөргөлт,өөрсдийн хиймэл дагуулаас зургийг нь аваад л,дээр нь империалистуудын хориг саадыг үл тоон оршин тогтноод л бид хадаас ч хийж чадахгүй ардчилал ярьж пэд2 үсрээд л
2022-02-01