КОВИД-19: Шинээр 1196 тохиолдол батлагдаж, 4 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1196 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 640 нь Улаанбаатарт, 556 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 4 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9857 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2836 нь хөнгөн бол 96 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ