Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүллээ

img

 

Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр буюу 01-р сарын 31-ний өдөр боллоо.

 

Тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, “Жем интернэшнл” групп, Даян дэвжээний бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Хемон констракшн ХХК, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэлээ.

 

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Алдар СХ, Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин СХ, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Ц.Батсүрэн нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд а.х.а Б.Лхагвадорж, ц.а Л.Отгонбаатар, а.з Э.Мөнхжаргал, а.н Л.Энхсаруул нар үлдэв.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-02-04