Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалт энэ хавар эхэлнэ

img

 

Амархан сайн байна уу?

 

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

 

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд,

 

Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа!

 

Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье!

 

Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа.

 

Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.

 

Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа.

 

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Засгийн газар нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн билээ.

 

Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосны дагуу ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгаас газраас гаргаж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ.

 

Эх орон, ард түмэн, үр хүүхдүүдийнхээ төлөө залуу насаа бүхэлд нь зориулсан ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байна.

 

Эрхэм Монгол ахан дүүсээ!

 

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урин хавар эх оронд маань айлчлан ирлээ. Өдрөөс өдөрт цаг дулаарч, цас хайлж, цөн түрж, ногоо соёлж, байгаль дэлхий өнгөө зассан Ирж яваа цагийн бэлгэдэл хаврын улирлыг хүн бүхэн хүсэн хүлээдэг билээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомилогдсон боомтуудаа авто зам, төмөр замаар холбох, эрчээ алдсан эрчим хүчний салбараа сэргээх, аж үйлдвэржилтийн үндэсний бодлогоо дахин сэргээх, суусан хотоо алхаатай хот болгох, цахим үндэстэн болж, авилга, хүнд суртлыг бууруулан, шударга ёсыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалт энэ хавар эхлэх болно.

 

Цар тахлын эдийн засгийн хүндрэл, тээвэр логисктикийн хямралт байдал, түүнээс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийг бид гагцхүү эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр л даван туулах боломжтой билээ.

 

Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье!

 

Эрхэм Монголчууд аа,

 

Хэдийгээр хоёр жилийн дараа та бид Сар шинийн уламжлалт баяраа хатуу хөл хориогүйгээр тэмдэглэж байгаа ч халдварын эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, цахимаар золгож, гаднаас бараа таваар худалдан авахаас илүүтэйгээр Үндэсний мөнгөн тэмдэгтээ бие биедээ бэлэглэж, улсын валютын нөөцөө хамгаалж, эдийн засаг хүнд үед эх оронч байхыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн уриалж байна. 

 

Учран золгож буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд хүн төрөлхтөн аюулт цар тахлыг ялан дийлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэгlэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!
2022-02-06
зочин:
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
2022-02-06
зочин:
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
2022-02-06
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, зэрлэгүүд, адгууснууд болон хувирч энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болж бүрэн хэмжээгээр дампуурсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-02-06
зочин:
Хүн хэдийд шударга болдог вэ? Энэ асуулт хэдэн мянган жил тавигдсаар ирсэн бөгөөд дэлхийн суут ухаантанууд хариуг нь олжээ. Асуултын хариу нь: Хүнийг шууд өндөр албан тушаалд томилохгүйгээр хамгийн бага албан тушаалаас эхлүүлэн оюуны болон биеийн хүчийг эх орон, ард түмнийхээ төлөө материаллаг баялаг бүтээх бодит ажилд шавхан ажиллуулж, ажлын үр дүнгээр нь шат дараалан дэвшүүлэн ажилуулвал (үүнийг дэлхий нийтээр мерит зарчим гэдэг) тэр хүн шударга хүн болно. Өөр зам энэ хорвоод байхгүй юм байна. Эс тэгвээс тэр хүн шударга бус нэгэн болно гэж ухаант мэргэд дүгнэцгээжээ. Эндээс дүгнэж үзэхэд “Оюутолгойн өрийг тэглэв” гэж мөөрсөн Оюун-Эрдэнэ гэгч этгээд бол ажил хөдөлмөрт огт нухлагдаагүй зүгээр л цагаан захтай шударга бус нэгэн бололтой. Шударга бус этгээдүүд хүнээс ичдэггүй учир цаашдаа ч мөөрсөөр байх биз. Харин тэрээр хэзээ нэгэн цагт ажил хөдөлмөрт нухлагдвал мөөрхөө болих биз!!!
2022-02-06
dfpoherpokhfdm;lhdf:
dvf;dlmgd[pgg dl;mdojytr g;gkl;g; kfj
2022-02-05
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-02-04
Piod 66 huvia ugch bgaa 1 ch uls oron alga, 51s deesh bolgo, ... bas hilee zohitsuulaach... tgd chadahgui bga tul ogtsor .... Zail
2022-02-03
Өмнөх гэрээгээр 34 хувийнхаа ноогдол ашгийг энэ жилээс авах ёстой байл уу, тэрийгээр аваад эхэлчихвэл л зүгээр байна даа, эрхбиш тэрийгээ эргээд сэргээсэн байлгүй дээ
2022-02-02
irgen:
bayarlalaa.ajil hiij baigaa hynd aldaa baidag strestei hymyys yu gej dairahiig bvv toogooroi.harin sanal setgegdeliig harj yzej hedhen hugshchyylee bayarluulsan saihan jil gargalaa.ulsaa uls shig bolgoj gadaadad yadaj yavaa irgedee eh orondoo irtel bolomj olgoj sain ajillaarai.
2022-02-02