КОВИД-19: Шинээр 1488 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1488 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 741 нь Улаанбаатарт, 747 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 2 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8558 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2435 нь хөнгөн бол 94 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ