КОВИД-19: Шинээр 570 тохиолдол батлагдаж, 4 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 570 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 366 нь Улаанбаатарт, 204 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 4 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6449 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1670 нь хөнгөн бол 71 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ