ОХУ-д сургууль, цэцэрлэгүүдэд тавьсан хөл хориог цуцаллаа

Нэг ангийн 20-иос бага хувь нь ковидын халдвар авсан нөхцөлд сургууль, цэцэрлэгт хөл хорио тавихгүй, алсын зайн сургалтад шилжүүлэхгүй гэсэн шийдвэрийг ОХУ гаргажээ.
Хоёрдугаар сарын зургааны өдрөөс эхлэн энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө нь нэг ангид халдвар авсан нэг хүүхэд илэрвэл хөл хорио тогтоож байсан бол одоо 20-иос дээш хувь нь халдвар аваагүй л бол хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоохгүй байхаар шийдсэн байна.
Улмаар хоёрдугаар сарын долооны өдрөөс эхлэн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болж алсын зайн сургалтад шилжсэн хүүхдүүд эргэн танхимаар хичээллэх боломжтой болжээ. Нэг ангид хорь болон түүнээс дээш хувь нь л халдвар авсан тохиолдолд алсын зайн сургалтад шилжүүлэх аргыг Зөвлөлтийн үед болон ОХУ-д ханиад томууны дэгдэлтийн үеэр ашиглаж байсан, үр дүнтэй арга гэж Оросын эрх баригчид үзсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ