КОВИД-19: Шинээр 860 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 860 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 584 нь Улаанбаатарт, 276 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 3 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5561 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1425 нь хөнгөн бол 70 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ