Бельгичүүдэд комиксын зурагтай гадаад паспорт олгож эхэлжээ

img

Хоёрдугаар сарын долооны өдрөөс эхлэн Бельгийн иргэн бүр тус улсын комиксын зургуудаар чимэглэсэн шинэ гадаад паспорт авах боломжтой болжээ. Комиксыг Бельгийн үндэсний урлагийн төрөл гэж үздэг тул ийнхүү бичиг баримтыг комиксын зургаар чимэхээр болсон байна. 

 

Шинэ гадаад паспортын эхний хуудсан дээр Тинтин сэтгүүлчийн тухай комикс дээр сэтгүүлч сар руу хөлөглөн нисдэг улаан пуужин дүрслэгджээ. Энэ мэтчилэн гадаад паспортны 34 хуудсан дээр арын фон болон комиксын зураг байршсан байна.

 

Ийнхүү комиксын зураг тавихаар болсон нь "Бельги улсыг комикс илүүтэй төлөөлөн илэрхийлдэг" тул паспортын шинэ дизайныг сонгосон гэж Бельгийн Гадаад хэргийн сайд Софи Вильмес мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ