Daily Mail: Путин Украины тамирчдыг гарч ирэхэд унтаж буй мэт дүр эсгэсэн

Өвлийн олимпын нээлтийн ёслолын үеэр Украины шигшээ баг гарч ирэн алхах үед Оросын Ерөнхийлөгч нүдээ анин сууж байсан гэж Daily Mail сонин мэдээлжээ.
"Украины төлөөлөгчид алхах үеэр Оросын Ерөнхийлөгч зүүрмэглэж, явж өнгөрмөгц нь гэнэт сэрсэн" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Энэ үеийг NBC суваг ч шууд дамжуулалтынхаа үеэр харуулжээ.
Түүнчлэн Бээжингийн өвлийн олимпын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхэд чиглэгдсэн хатуу дүрэм журам үйлчилж, Ши Жинпинь болон бусад өндөр дээд зочид амны хаалттай сууж байхад гагцхүү Путин амны хаалтгүй байсан талаар хэвлэлүүд бичсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ