Олимпын аварга Ягудин: Бид хаан, хатан шиг байхын тулд бэлтгэлээ хийдэг

Бээжингийн Өвлийн олимпын уран гулгагчдын багийн тэмцээний сүүлийн төрөл нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэр байлаа.
Хоёрдугаар сарын долооны өглөө Оросын тамирчин Камила Валиеваг мөсөн дээр гарч ирэхээс ч өмнө Оросын шигшээ баг багийн төрөлдөө тэргүүлээд байсан юм. Валиева албан ёсны хоёр дахь алтан медалийг авчирснаар Оросын уран гулгагчдын шигшээ баг тэргүүлж, медалийн чансаагаараа ч Оросын тамирчид олимпод тэргүүлэха болсон.
Камила Валиева төгсгөлийн үзүүлбэр дээрээ унасан ч бусад гулгагчдаас хол тасархай түрүүлэн, хамгийн өндөр оноо авсан бөгөөд Японы тамирчин Сакамото 76,93 оноо авсан нь хамгийн өндөрт тооцогдож байсан бол Валиева 104,96 оноо авчээ.
"Өчигдөр Хятадын сонинууд "Шидэт дагина газарт буулаа" гэсэн гарчгаар дүүрэн байсан. Өнөөдөр энэ түүх давтагдлаа. Валиева энд хэнтэй ч өрсөлдөөгүй, түүнд маш их нөөц бий. Тэр олимпын аварга боллоо. Америкчуд биднээс яаж бэлтгэл хийдгийг асуусан. Та нар энд баяр дээр байхын тулд бэлтгэл хийдэг, харин бид энд хаан, хатан байхын тулд бэлтгэл хийдэг. Үндэсний онцлогт л гол ялгаа оршиж байгаа юм" хэмээн уран гулгалтын олимпын аварга, Оросын тамирчин Алексей Ягудин өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ