Камила Валиева: Би олимпод өнгөрүүлсэн мөч бүрээсээ таашаал авахыг хүсэж байна

img

Оросын олимпын хорооны шигшээ багийн тамирчин, уран гулгагч Камила Валиева дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Тэрбээр ердөө 15 насандаа анхныхаа олимпод оролцон, алтан медаль хүртэж, төгс үзүүлбэрийнхээ ачаар багаа нэгдүгээр байранд оруулсан юм. Хоёрдугаар сарын зургааны өдрийн гулгалтын дараа тэрбээр "олимпын уур амьсгал сэтгэлийг нь хөглөж, боломжтой бүхнийг хийсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

 

- Үзүүлбэрийн үеэр төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач

- Би Олимпын наадам дээр байгаадаа үнэхээр жаргалтай байна. Чухамхүү энэ мөчид л боломжтой бүхнийг хийлээ, энэ нь манай багт ихээхэн үр дүн авчирсанд маш их баяртай байна.

 

-Та ердөө 15-хан настай, мөн анх удаа л олимпод оролцож байна? Сэтгэл санааны хувьд дарамт байна уу? Бусад тэмцээнүүдээс ялгаатай байна уу?

 

- Харин ч энд надад илүү амар байна. Энд гулгахад урам зориг дүүрэн байлаа. Уур амьсгал гайхалтай, тиймээс би мөч бүрээс таашаал авахыг хүсэж байна.

 

-Та үнэлгээний талаар ямар бодолтой байна? Таны хувьд 90 оноо хэвийн л зүйл боллоо

 

-Би өндөр онооны төлөө хичээдэггүй, харин цэвэрхэн гулгаж, үсрэлтээ зөв хийж, сэтгэл хөдлөлөө шүүгчдэд хүргэхийг л зорьдог.

 

-Олимпын тосгонд байрлахад ямархуу байна. Тэндэхийн сэтгэгдлээс хуваалцаач?

 

-Үнэнийг хэлэхэд яг Москвад байгаа юм шиг л байна. Гайхалтай мэдрэмж, би энд байгаадаа үнэхээр баяртай, жаргалтай байна.

 

   

   Тэрбээр энэ ярилцлагаа хоёрдугаар сарын зургааны өдрийн үзүүлбэрийн дараа өгсөн бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын долооны өдөр чөлөөт үзүүлбэрээрээ хамгийн дээд оноог авснаар Оросын уран гулгагчдын шигшээ баг нэгдүгээр байр эзлэсэн юм. Камила Валиева үзүүлбэрийнхээ үеэр дөрвөнтөө үсэрч, маш хүнд элементүүдийг хийснээр хөл алдан унасан ч хамгийн дээд оноог авч шүүгчид, үзэгчдийг бишрүүлсэн. Түүний үзүүлбэрийн дараа өрсөлдөгчид нь ч босож зогсон, алга ташиж хүндэтгэл үзүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нас залуу байна.Ирээдүй өмнө чинь байна.Юунд ч битгий шантраарай охин минь.Хамгийн мундаг охин чи шүү
2022-02-12
Монголд уран гулгалт хөгжих боломж бий юу ??:
Манайхан сайн бүжиглэдэг юм чинь тэшүүр дээр бүжиглэж чадах байхааа
2022-02-07
zochin:
би монгол гээд монголдоо цээжээ лэолээл байхгүй бид залуучууд дэлхий дээр гарах хэрэгтэй манай заоуучууд юм үзэж томоожих хэрэгтэй онгироо сагсуу зангаа татах хэрэгтэй байна
2022-02-07
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-07