Мадагаскарт байгалийн гамшгийн улмаас 50 мянган хүн орох оронгүй болжээ

img

Бямба гаригийн үдэш Мадагаскарыг хүчтэй циклон дайрсны улмаас 10 хүн амиа алдаж, 50 мянга гаруй хүн орох оронгүй болжээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт тохиосон хоёр дахь циклон байсан талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Бацирай" циклоны араас аадар бороо орж, салхины хурд 235 км/цаг хүрсэн бөгөөд энэ байгалийн гамшгийн улмаас хэд хэдэн тосгоныг бүрэн сүйдсэн гэнэ.Өмнө нь нэгдүгээр сард Мадагаскарыг "Ана" циклон дайрсны улмаас 55 хүн амь насаа алдаж байсан юм. 

 

Циклон хамгийн хүчтэй дайрсан бүс нутаг нь Мананзари хотын орчим гэнэ. Энэ хотод байгалийн гамшгийн улмаас цахилгаан эрчим хүч тасарч, хоёр өдөр цахилгаангүй байгаа аж.НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, 150 мянга гаруй хүн эвдэрч сүйрсэн орон гэрээ орхихоос аргагүй болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-07