Дасгал хөдөлгөөн коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулна

img

 

Бие бялдрын ачаалал коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Испанийн наваррагийн их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд гаргажээ. Тэдний хийсэн судалгаагаар биеийн тамираар хичээллэсэн үед ялгардаг гормонууд халдвар авахаас сэргийлэхэд тусалдаг гэнэ. 

 

"Биеийн тамирын дасгал хийх үед ялгардаг гормонууд нь SARS-CoV-2 коронавирусийн халдвар авах, коронавирусийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулдаг, түүнчлэн халдвар авсан үед үрэвслийг багасгадаг" хэмээн эрдэмтэд мэдэгджээ. 

 

Түүнчлэн, илүүдэл жинтэй хүмүүс коронавирусийн халдварт илүүтэй өртөмтгий байдаг гэнэ. Учир нь өөхөн давхаргад вирусийн рецепторууд их байдаг, түүнчлэн өөхний эдүүд үрэвслийн молекулуудыг ихээр ялгаруулдагтай холбоотой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ