Өчигдөр вакцины I тунд 27, II тунд 89, III тунд 394, IV тунд 407 иргэн хамрагдлаа

Өнөөдөр /2022.02.08/ Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Харин өчигдөр /2022.02.07/ нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 89, III тунд 394, IV тунд 407, нийт 917 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.581 (77.2 хувь), 16-17 насны 27.046 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ