Олимпод өнгөлж явсан АНУ-ын уран гулгагч тэмцээнээ орхилоо

img

Америкийн уран гулгагч Винсент Жоу Бээжин-2022 олимпын тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Өдгөө 21 настай тамирчнаас авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, улмаар хоёр дахь удаагаа PCR шинжилгээ авахад халдвартай нь батлагдсан байна. 

 

Винсент Жоу АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, багийн тэмцээнд оролцсон юм. Энэ үеэр тэрбээр чөлөөт үзүүлбэрийн төрөлд гуравдугаарт бичигдэн, багаараа мөнгөн медаль хүртсэн. Үүний дараа түүнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсны улмаас Винсент Жоу хоёрдугаар сарын наймны өглөө эхэлсэн ганцаарчилсан төрөлд оролцох боломжгүй болжээ. 

 

Тэрбээр энэ талаараа Инстаграм хуудсандаа видео бичлэгээр оруулсан бөгөөд энэ үеэр нулимсаа барьж чадаагүй байна. Жоу тэмцээнээ ийнхүү орхиж, тусгаарлагдах шаардлагатай болж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ