Тав дахь олимпоосоо алтан медаль хүртсэн Ирен Вюст

img

Бээжин-2022 олимпын үеэр олны анхаарлыг хамгийн их татаж байгаа тамирчны нэг нь Голландын тэшүүрчин Ирен Вюст юм. Тэрбээр хоёрдугаар сарын долооны өдөр 1500 метрийн зайд тэргүүлсэн юм. 

 

Аугаа тамирчны хувьд энэ нь олимпын зургаа дахь медаль нь байлаа. Түүнчлэн өчигдөр ялалт байгуулснаар Ирен Вюст таван олимп дараалан алтан медаль хүртэж байгаа юм. 

 

Бээжингийн тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнээ дуусгасныхаа дараа Ирен Вюст өөрийгөө "галзуурсан" хэмээн өгүүлж байв. Энэ нь ч түүний байдлаас харагдаж байлаа. Ялалт байгуулсныхаа дараа хашгирч, үсрэн дэвхцэж, багийнхаа тамирчид, дасгалжуулагчдыг ээлж дараалан тэвэрч, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй байсан юм. 

 

Ирен Вюстээс өмнө тэшүүрийн спортод олимпын ялалт байгуулсан дээд амжилтын эзэн нь Зөвлөлтийн тэшүүрчин Лидия Скобликова байлаа. "Уралын цахилгаан" хочит Лидия зургаан удаа олимпын аварга болж байсан юм.

 

Харин дунд зайнд уралддаг Ирен Вюстийн хувьд энэ удаагийн наадам тав дахь олимп нь байлаа. 2006 онд Туриний олимпод анх орж байсан Ирен Вюст гол тэмцээнүүдээс дор хаяж нэг алтан медаль хүртсээр иржээ.

 

Г.Бямбасүрэн

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ