ВИДЕО: Олимпын тосгоны үйлчлэгч роботууд

Бээжин-2022 олимпын тосгонд тамирчид, сэтгүүлчидтэй хамт роботууд "амьдарч" байна. Тэд зочид болон мэргэжилтнүүдийн хоорондын зайг бариулахын тулд хоол хүргэх, хог цуглуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, агаар дахь вирус илрүүлэх гээд боломжит бүхий л ажлыг хийж байгаа аж. 

 

Тухайлбал, хоолны танхимд роботууд таазнаас бууж ирсэн тавагтай хоолыг барьж аван, үйлчлүүлэгчид өгөх аж. Түүнчлэн хоол, ундааг ч тэд бэлтгэж байгаа бөгөөд будаа агшааж, гоймон хийж, бургер бэлдэн, кофе чанаж, коктейл найруулж байгаа гэнэ. Энд захиалга өгөхийн тулд QR код уншуулмагц хэдхэн минутын дараа захиалсан хоол бэлэн болох аж.

 

Түүнчлэн хүмүүс амьдарч, амарч байгаа газруудаар роботууд явж, ариутгагч цацан, орчныг халдваргүйжүүлж байгаа гэнэ. Мөн амны хаалт зүүх журам зөрчсөн хүмүүсийг илрүүлэн, тэднийг амны хаалтаа зүүхийг хүсэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ