Австрийн уулын цаначин олимпын гурван удаагийн аварга боллоо

Австрийн уулын цаначин Маттиас Майер олимпын аварга цолоо хамгааллаа. Тэрбээр Бээжин-2022 олимпод супергигант төрөлд Пёнчаны олимпын үеийн амжилтаа давтаж, алтан медаль хүртсэн байна.
Түүний хувьд энэ нь Олимпын гурав дахь алтан медаль юм. Хамгийн анх Маттиас Майер Сочи-2014 өвлийн олимпоос алтан медаль хүртэж байв.
Түүнчлэн тэрбээр Бээжингийн олимпоос хурдны буулт төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр Австралийн цаначин Бээжингийн олимпоос алт, хүрэл гэсэн хоёр медаль гардаж байгаа юм.
Супергигант төрөлд хоёрдугаар байранд АНУ-ын тамирчин Райан Кокран-Сигл орсон байна. Ингэснээр тэрбээр гэр бүлийн уламжлалыг үргэлжлүүлжээ. Түүний ээж Барбара Кокран 1972 оны Саппорогийн өвлийн олимпод алтан медаль хүртэж байсан гэнэ.
Энэ төрөлд хүрэл медалийг Норвегийн тамирчин Александер Омодт Кильде хүртжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ