Гейтс дараагийн тахлаас хэрхэн сэргийлэх тухай ном бичжээ

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс "Дараагийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ" нэртэй ном бичжээ. Энэ ном 2022 оны тавдугаар сард хэвлэлтээс гарах гэнэ.
Гейтсийн өгүүлснээр энэ номонд ирээдүйн тахлуудыг зогсоох төдийгүй дэлхий дахины эрүүл мэндийн салбарыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх бодитой алхмуудын талаар бичсэн гэнэ.
"Энэ цар тахлаас биднтий всан сургамж, хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай инновацийн талаар би бичсэн" хэмээн Билл Гейтс өгүүлснийг ВВС агентлаг дамжуулжээ.
Энд дуулгахад, Гейтс коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар үзэл бодлоо байнга илэрхийлдэг. Өмнө нь тэрбээр омикрон таммын дараа дэлхийн улс орнуудад халдварын тохиолдлууд буурч, ковидыг улирлын өвчлөл шиг эмчилдэг болно хэмээн таамаглаж байв. Мөн коронавирусээс ч аюултай тахалтай хүн төрөлхтөн нүүр тулж болзошгүй тул дэлхийн улс орнууд үүнд бэлэн байж, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулахыг уриалж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ