Долоо хоногийн хугацаанд дэлхий даяар 19 сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 68 мянга нь нас баржээ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт долоон хувиар нэмэгджээ. Харин өвчлөлийн тохиолдол 17 хувиар буурсан байна.
Тайланд өгүүлснээр, Газрын дундад тэнгисийн бүс нутагт халдварын тоо 36 хувиар нэмэгдсэн бол Америкт эсрэгээрээ, 36 хувиар буурсан байна. Азид бүртгэгдэх өвчлөлийн тоо 32 хувиар, Африкт 22 хувиар, Европт долоон хувиар тус тус буурчээ. Харин Зүүн Өмнөд Азид нас баралт долоон хувиар, Газрын дундад тэнгисийн бүсэд 45 хувь, Европт хоёр хувиар нэмэгдсэн байна.
ДЭМБ-ын онцолсноор, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар омикрон штамм давамгайлж, бараг бүх оронд омикрон штамм илэрчээ. Гэхдээ өмнө нь омикроны улмаас халдварын тоо нэмэгдсэн талаар мэдээлж байсан улс орнуудад өвчлөлийн тоо буурч эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |