Герман улсыг зорих иргэдийн анхааралд

ХБНГУ-ыг зорих иргэдэд зориулан тус улсад нэвтрэх шаардлагыг хүргэж байна.
Монгол Улс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн нь өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон. Тиймээс ХБНГУ руу зорчих тохиолдолд 10 хоног тусгаарлагдах болж байна. Үүний тулд https://www.einreiseanmeldung.de/#/ цахим хуудсаар орж заавал бүртгүүлнэ.
Доорх холбоосоор нэвтэрч нэмэлт мэдээлэл авна уу.
https://www.bundesgesundheitsministerium.de/.../coronavir...
https://www.auswaertiges-amt.de/en/coronavirus/2317268
Ковид19-ийн эсрэг Европын эм бэлдмэлийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд хүчинтэй визтэй бол 2021 оны 6-р сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсаас ХБНГУ руу аялах боломжтой.
Паул-Эрлих-Институтын (PEI) цахим хуудаст дурдагдсан вакцины аль нэгийг тариулсан бөгөөд вакцины сүүлийн тунгаа хийлгэснээс хойш хамгийн багадаа 14 хоног өнгөрсөн хүмүүс аялж болно.
Вакцинтай холбоотой мэдээллийг эндээс авна уу.
Вирусийн өөрчлөгдсөн хэлбэр бүртгэгдсэн газруудаас тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй хэвээр байна.
Зорчигчид герман, англи, франц, итали болон испани хэл дээр үйлдсэн Европын Холбооны дижитал COVID- гэрчилгээ эсхүл адилтгаж болохуйц вакцины баримтыг дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлэх шаардлагатай.
Өвдөөд эдгэрсэн хүний хувьд вакцины нэг тунд хамрагдсан байж болно. Хилээр нэвтрэхийн тулд нэг тун вакцин хийлгэхээс өмнө Ковид19 вирусээр өвчилж байсан гэдгээ нотлох шаардлагатай. Үүний тулд багадаа 28 хоног, хамгийн ихдээ 6 сарын дотор өгсөн PCR- шинжилгээний эерэг хариуг баримт болгож үзүүлэх шаардлагатай. Өвдөөд эдгэрсэн тухай нотолгоог герман, англи, франц, итали, эсхүл испани хэлээр, дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлнэ.
12 нас хүрээгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд PCR-ын сөрөг хариу эсвэл эсрэг биет (PCR-Test oder Antigentest) тогтсон шинжилгээний баримттай бол ХБНГУ руу нэвтэрч болно. Хилээр нэвтрэхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг, эхийн аль нэг нь заавал дагалдаж явна. 6 нас хүрээгүй хүүхэд эцэг/ эхийн хамт зорчих бол ямар нэгэн шинжилгээний баримт үзүүлэх шаардлагагүй.
Нэмэлт мэдээллийг эндээс авна уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ