КОВИД-19: Шинээр 1192 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1192 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 593 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 3 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1364 нь хөнгөн бол 60 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ