Д.Энхсайхан: Хөгжлийн банкны зээл гадаад далайн эрэгт хаус болсон байх

Иргэн Д.Энхсайхан Хөгжлийн банкны асуудлаар ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Энхсайхан "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байна. Хөгжлийн банкны 1.7 их наядын чанаргүй зээл үнэхээр хүнд асуудал. Энэ мөнгө гадаад далайн эргийн хаус, үнэтэй машин, казино руу орсон байх. Маш хүнд байдалд Монгол Улс орлоо. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж арга хэмжээ авах шаардлага хүргүүлж байна.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар нийтийн сонсголыг яаралтай зохион байгуулахыг шаардаж байна.
УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ажлаа шуурхай хийх хэрэгтэй. Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг орхиж, мартаж болохгүй. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол Монголын ард түмэн талбай дээрээ хогийн савтайгаа гарч ирээд Төрийн ордонд байгаа дээрэмчдийг хогийн сав руугаа чихэх ёстой. Ингэж байж муу муухай зүйлээс сална" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ