Эрдэмтэд: 40-45 хоногт омикрон давтан халдвар авах эрсдэлтэй

Омикрон штаммын халдварыг 40-45 хоногт давтан авах эрсдэлтэй гэж Оросын шинжлэх ухаан, анагаах ухааны эксперт Алексей Водовозов өгүүлжээ.
Түүний өгүүлснээр омикрон штаммын дэд хувилбарууд тархсанаар халдвар дахин авах эрсдэл улам нэмэгдэх гэнэ. ОХУ-ын тухайд 44 бүс нутагт омикрон штаммын ВА,2 дэд хувилбар бүртгэгдсэн нь өвчлөлийн тоо дахин нэмэгдэхэд нөлөөлнө гэж эксперт үзэж байгаа аж.
Омикроны дэд хувилбар болох ВА.2 нь өмнөх хувилбараасаа 33 хувиар илүү халдвартай гэж олон улсын эрдэмтэд үзэж байгаа юм. Үүний өмнөх дэд хувилбар болох ВА.1 хувилбар 2021 оны 11 дүгээр сард үүссэн бөгөөд дэлхий даяар хурдацтай тархсан байна. Нэгдүгээр сарын сүүлээр гэхэд ВА.1 хувилбар дэлхийн олон орны халдварын тохиолдлын 98 хувийг эзлэж байжээ. Харин ВА.2 хувилбар нэгдүгээр сарын сүүлээр олон оронд тархаж эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ