Америк эр 264 сугалаа авахад бүгдэд нь хонжвор таарчээ

img

Америкийн Виржиния мужийн Шарлотсвилл хотын нэгэн оршин суугчид нэн ховор аз тохиожээ. Тэрбээр маш олон сугалаа худалдаж авахад бүгдэд нь хонжвор таарсан байна. 

 

NBC сувгийн мэдээлснээр, Жален Тейлор гэх эр 264 сугалаа худалдан авсан бөгөөд тус бүрт нь 500 долларын хонжвор таарснаар нийтдээ 132 мянган доллар хожсон байна. 

 

"Хожих совин төрөөд байсан. Совин татаж л байгаа бол сугалаанд азаа үз" хэмээн Тейлор сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Тэрбээр 264 сугалаагаа тус бүрийг нь нэг доллараар худалдан авсан байна. Тейлор гэнэт олсон хөрөнгөө цааш хадгалах бөгөөд зарим хэсгийг нь хөрөнгө оруулалтад зарцуулах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bugdiig ni neg l too bugluhgui doo. ene chin sugalaa ch bish l dee undsendee. Sugalaad ch baigaa yum baihgui. Too taah yum sh dee
2022-02-09