
Английн Премьер лигийн 22-р тойргийг Челси ээлжит азгүйтлээр үдлээ. Дидье Дрогба африкийн цомыг Соломон Калутай хамт зорьсон тул Фернандо Торрест 16 тойрог дараалсан азгүйтлээ зогсоох бүрэн боломж гарсан.
Вильяш Боаш ч түүнийг тоглолтын эхнээс 76 минутын турш талбайд байлгаж бүх л довтолгоог түүнээр өрнүүлсэн хэдий ч Торресын тун аюултай хэдэн цохилт, шон оносон бөмбөгийг эс тооцвол үр дүн гарсангүй.
Улмаар энэ тоглолт нэг ч гоолгүй тэнцээгээр өндөрлөснөөр урдаа Тоттенхэмт оноогоор ойртох Челсигийн хүсэл талаар өнгөрсөн гэхэд болно. Манчестер Юнайтед, Манчестер Сити, Арсенал, Тоттенхэм дөрвөн клуб энэ тойрогт хоорондоо учраа таарсан тул хожигдсон хоёр нь оноо аваагүй тохиолдолд Челсид боломж гараад байсан юм.
Алтан жаалын маань алтан хэмээх өнгө зургадугаар тойрогт гоол хийснээс хойш бүх тоглолтдоо гоолгүй хэмээх үзүүлэлтээр зэврэх тийшээгээ хандав уу даа гэлтэй.
Харамсалтай нь Челси боломжийг алдлаа. Норвичийн хувьд энэ улиралд 40 оноо авах хамгийн том зорилт нь. Уг нь Челсгийн азгүйтлийг ашиглаад Питер Чехийн хаалганд гоол хийсэн бол тэдэнд үлдсэн 12 оноогоо авахад дөхөм болох байлаа.
Тоглолтын үр дүн ийм гарсан учраас одоо Норвич Сити 29 оноотой есдүгээр байрт жагсаж буй. Дээд лигийн шинэхэн цэргүүдийн хувьд тун дажгүй байрлал. Магадгүй тэд ирэх улирлын тоглолтоо Премьер лигт хийх боломжтой. Челсигийн хувьд дөрөвдүгээр байрт 41 оноотой Тоттенхэм/46 оноотой/-ийн ард жагсаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ