Хонконгт вакцин тариулаагүй хүмүүсийг олон нийтийн газраар явахыг хориглоно

Хонконгт коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн газраар явахыг хориглохоор болжээ. Энэ талаар Хонконгийн тэргүүн Кэрри Лам мэдэгдсэнийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, вакцинд хамрагдаагүй хүмүүсийг дэлгүүр, худалдааны төв, сүм, захаар үйлчлүүлэхийг хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хориглох гэнэ. Түүнчлэн нэг дор хоёроос дээш гэр бүл цугларахыг хориглохоор болжээ.
Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг зоогийн газар, бэлтгэлийн танхим, кинотеатр, гоо сайхны салон болон массажны газруудаар үйлчлүүлэхийг хориглосон журам өмнө нь гарч байсан юм. Улмаар хоригт багтсан газруудын жагсаалтуудыг ийнхүү нэмж, оршин суугчдыг вакцинд идэвхтэй хамрагдах нөхцлийг бүрдүүлэхээр шийдсэн аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ