АНУ-ын сноубордчин Хлоя Ким олимпын хошой аварга боллоо

Америкийн сноубордчин, 21 настай Хлоя Ким Бээжин-2022 олимпын наадмаас "хафпайп" төрөлд алтан медаль хүртлээ.
Тэрбээр гурван оролдлого хийсний дүнд 94 оноо авч, тэргүүн байрыг эзэлсэн байна. Ингэснээр Хлоя Ким олимпын хошой аварга болж байгаа бөгөөд тэрбээр Пёнчаны олимпод мөн л алтан медаль хүртэж байсан юм.
Энэ төрөлд Испанийн тамирчин Керальт Кастельет 90,25 оноо авч мөнгөн медаль хүртсэн бол Японы сноубордчин Сена Томита 88,25 оноотойгоор хүрэл медалийн эзэн болжээ.
Энд дуулгахад, өнөөдөр алтан медаль хүртсэн Хлоя Ким Пёнчаны олимпод аварга болохдоо 17 настай байсан гэнэ. Ингэснээр тэрбээр олимпын сноубордын төрлийн түүхэн дэх хамгийн залуу аварга болж байжээ. Түүнчлэн Хлоя Ким ДАШТ-ийн хоёр алтан медальтай, Дэлхийн өвлийн экстрим наадмын дөрвөн удаагийн аварга, Өсвөрийн олимпын наадмын хоёр удаагийн аварга болж байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ