Испанийн эрх баригчид гадаа орчинд амны хаалт зүүх журмыг пүрэв гаригаас эхлэн цуцлаж байгаа талаар РИА Новости мэдээлжээ.
"Амны хаалт зүүх нь коронавирусийн тархалтыг хянахад чухал байсан. Гэхдээ вирус дамжиж буй мэдээллүүдээс харахад хүмүүс цугларсан, аюулгүй зайг баримтлах боломжгүй хүн ихээр төвлөрсөн дотор орчинд амны хаалт зүүх нь илүү үр дүнтэй гэдэг нь тодорхой болж байна" хэмээн эрх баригчдын шийдвэрт онцолсон байна.
Ийнхүү гадаа орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам цуцлагдсан ч дотор орчин, тээврийн хэрэгсэл болон хүмүүс 1,5 метр зай баримтлах боломжгүй арга хэмжээнд оролцох үеэрээ амны хаалт заавал зүүх шаардлагатай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |