АНУ-ын уран гулгагч Нэтан Чен олимпын аварга боллоо

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн гишүүн Нэтан Чен тэргүүлжээ.
Ганцаарчилсан төрөлд тэрбээр хоёр үзүүлбэрээрээ 332,60 оноо авсан байна. Түүний араас Японы уран гулгагч Юма Кагияма 310,05, Шома Уно 293,00 оноотойгоор мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Нэтан Чен өмнө нь богино үзүүлбэрийн төрөлд Нэтан Чен дөрвөл флип, гурвалсан аксель, гурвалсан тулуп хийж гүйцэтгэснээр шүүгчдээс 113,97 оноо авсан юм. Ингэснээр тэрбээр дэлхийн дээд амжилт тогтоон, ганцаарчилсан богино хөтөлбөрт нэгдүгээр байр эзэлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ