Унгар НАТО-ийн нэмэлт хүчийг байршуулахыг зөвшөөрөхгүй гэв

img

Унгар улс Хойд Атлантын эвслийн нэмэлт цэргийн хүчийг өөрийн нутаг дэвсгэр дээр байршуулахыг зөвшөөрөхгүй гэнэ. Ийм мэдэгдлийг тус улсын Гадаад хэргийн сайд Петер Сийярто хийжээ. 

 

"Манай орны нутаг дэвсгэр дээр НАТО-ын цэрэг бий. Энэ бол улс орны аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд байгаа Унгарын арми, Зэвсэгт хүчин. Тиймээс Унгарын нутаг дэвсгэр дээр нэмэлт хүч байршуулах шаардлагагүй" хэмээн Петер Сийярто Евроньюс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Түүнчлэн Европын нэгдмэл байдлыг зөрчихгүйн тулд Орост тавих хориг арга хэмжээг Унгар эсэргүүцээгүй ч энэ хязгаарлалт бүтэлгүйтсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн "шинэ хүйтэн дайн", Баруун, Оросын хооронд сөргөлдөөн үүсгэхгүй байхын тулд боломжит бүхнийг хийхийг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ