Америкийн тээвэрчид вакцин эсэргүүцэн жагсахаар бэлдэж байна

img

Америкийн тээвэрчид Канадад болж буй вакцинд зайлшгүй хамрагдахыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар бэлдэж байгаа талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам хууль сахиулах байгууллагууддаа анхааруулжээ. Энэ талаар The Hill сонин мэдээлсэн байна.

 

"Ачааны машины жолооч нар албан журмаар вакцинд хамрагдах зэрэг хязгаарлалтуудыг эсэргүүцэн АНУ-ын томоохон хотуудад зам хаахаар төлөвлөж байж болзошгүй гэсэн мэдээллийг Дотоодын аюулгүй байдлын яам авсан" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Яамны онцолсноор, эсэргүүцлийн арга хэмжээ хоёрдугаар сарын дундуур Калифорнид эхэлж, тэндээсээ Вашингтон руу цуваагаар явж, Канадын жолооч нар энэ жагсаалд нэгдэж болзошгүй байгаа гэнэ.

 

Олон зуун тээврийн машин томоохон хотод цугларвал тээврийн чиглэл, холбооны засгийн газрын ажил, арилжааны обектуудад ихээхэн хүндрэл гарч болзошгүй хэмээн Дотоод хэргийн яам үзэж байгаа аж.  Вашингтоны цагдаагийн газар нийслэлд гуравдугаар сарын нэгний өдөр жагсаал болж болзошгүй гэсэн мэдээлэл авсан ч одоогоор энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулах хүсэлт ирээгүй байгаа хэмээн мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Канадын тээврийн жолоочид вакцинд зайлшгүй хамрагдах журмыг эсэргүүцэн нэгдүгээр сарын сүүлээс эсэргүүцлийн аянд нэгдсэн. Тэд цуваагаар Оттава хотыг зорин, одоо тэндээ майхант хуаран босгон эсэргүүцлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хотын захиргаа эсэргүүцэлтэй холбоотойгоор онц байдал тогтоосон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөв зөв
2022-02-10