Австрийн тамирчин аавынхаа амжилтыг давтан, олимпын аварга боллоо

Австрийн уулын цаначин Йоханнес Штрольц Бээжин-2022 олимпод холимог төрөлд ялалт байгуулжээ. Ингэснээр тэрбээр алтан медаль хүртсэн бөгөөд энэ нь түүний Бээжингээс авсан хоёр дахь медаль юм. Йоханнес өмнө нь супергигант төрөлд хүрэл медаль хүртсэн.
Бээжин-2022 олимпоос Йоханнес Штрольцын хүртсэн медаль түүний гэр бүл дэх хоёр дахь алтан медаль болж байна. Йоханнесын аав Калгари Хуберт Штрольц 1988 оны олимпод мөн л хүүгийнхээ өрсөлдсөн төрөлд хүч үзэж алтан медаль, слалом-гигантад мөнгөн медаль хүртэж байжээ. Ингээд үүнээс 34 жилийн дараа хүү нь аавынхаа амжилтыг давтсан байна.
"Би энэ тухай, бүхий л гэрэл зураг, аавынхаа алтан медалийн тухай бодохоор л нулимсаа барьж чадахгүй юм. Энэ бол биеллээ олж байгаа мөрөөдөл. Ингэж нэг бүхий л золиос, хүнд хүчир хөдөлмөр үр дүнгээ өглөө. Би өөрийгөө хэзээ ч бууж өгөхгүй байхын сайн жишээ" гэж бодож байна хэмээн Штрольц ярьжээ.

Түүнийг Олимпод гайхамшгийн хүчээр л ирчихсэн гэж болохоор. Учир нь Австрийн уулын цанын шигшээ дотор асар их өрсөлдөөнтэй бөгөөд улирал эхлэхээс өмнө Йоханнесыг муу үзүүлэлттэй байсны улмаас гол багаас хассан байна. Өдгөө 29 настай уулын цаначныг ирээдүйгүй гэж үзэж байсан тул тэрбээр аавынхаа дэмжлэгтэйгээр бие даан хичээллэхээс өөр сонголт байсангүй. Ингээд нэгдүгээр сард Йоханнес Адельоденд слаломыг дуулиантай ялж, Олимпод өрсөлдөх эрхээ авчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ