ВИДЕО: Хайнаньд гэрлийн шоу болж, тамирчдын хөргийг дроноор бүтээжээ

Хятадын Хайнань мужийн Санья хотод БНХАУ-ын тамирчдад зориулсан гэрлийн шоу болжээ. Энэ шоуны үеэр 520 дрон тэнгэрт хөөргөж, Хятадын олимпын аваргууд болон хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийнханд баяр хүргэсэн талаар "Санья жибао" сонин мэдээлсэн байна. 

 

Улмаар дронууд цаначин Эйлин Гу, сноубордчин Су Имин, Хятадын шорт трекчид болон эмэгтэй хөлбөмбөгийн багийнхны хөргийг тэнгэрт дүрсэлсэн байна.

 

Шөнийн шоуг "Яжоувань" технологийн паркийн захиргаа болон Хайнанийн "Ифэй" технологийн компани хамтран зохион байгуулжээ. Ийм шоу зохион байгуулах төлөвлөгөө гаргаад шоуг дуусгах хүртэл 20 цаг л болсон гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Тэнгэрт хөөргөсөн дроны тоо 520 байсан нь утга учиртай байсан аж. Хятад хэлэнд 520 гэсэн тоо нь "би чамд хайртай" гэсэн үгтэй ижил сонсогддог аж.

 

Энд дуулгахад, Хятадын шорт-трекийн шигшээ баг хоёрдугаар сарын тавны өдөр хоёр метрийн зайн холимог уралдаанд алтан медаль хүртсэн. Харин хоёрдугаар сарын долооны өдөр шорт трекчин Жэнь Жывэй нэг метрийн гүйлтэд алтан медаль хүртсэн байна. Мөн өдөр сноубордчин Су Имин слоупстайлд мөнгөн медалийн эзэн болсон бол хоёрдугаар сарын есний өдөр цаначин Эйлин Гу "биг-эйр" төрөлд алтан медаль хүртсэн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ