Оросын авиа компанийн хөлөг засварт орохоор Улаанбаатарт буулаа

ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн 8:45 Буянт-Ухаа нисэх буудалд буулаа.
Тус техник үйлчилгээний ажлыг 02 дугаар сарын 11-21-ний өдрийн хооронд 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсан байна. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй инженер техникийн бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ