АНУ-д F1 сөнөөгч онгоц сүйрэв

АНУ-д бэлтгэлийн нислэгийн үеэр F1 сөнөөгч онгоц сүйрчээ. Энэ осол орон нутгийн цагаар өглөөний 11 цагт Аризона мужид болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Агаарын цэргийн хүчний "Люк" баазаас баруун хойд зүгт 24 км зайд онгоц унасан байна. Нисгэгч онгоц сүйрэхээс өмнө амжин шүхрээр буужээ. Нисгэгч хөнгөн бэртсэн байна.
Онгоц сүйрэх үеэр газар дээр хохирол гараагүй, хүн өртөөгүй гэж Пентагон мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ. F1 онгоц Францад үйлдвэрлэгдсэн, америкчууд энэ онгоцыг бай болгон ашигладаг байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ